
Халаадаг болон электрон тамхи нь янжуур тамхитай адилхан хор хөнөөлтэй гэдэг нь төөрөгдөл юм.
Тамхинаас үүдэлтэй өвчин, тэр дундаа хорт хавдар үүсэх гол шалтгаан янжуур тамхинаас ялгардаг хорт утаа юм. Энэ нь тамхи нь өндөр хэмд шатаах явцад үүсдэг бөгөөд, харин халаадаг тамхины халаалтын төхөөрөмжид шаталтын процесс байдаггүй байна. Эдгээр төхөөрөмжүүдийн тамхи нь зөвхөн 300 градусаас ихгүй хэмд халаадаг бол уламжлалт янжуур тамхины үзүүрт шатах температур 900 градус хүрдэг.
Халаадаг тамхины систем, цахилгаан тамхины аэрозол нь тамхины утаанаас 95 хувиар бага хортой болохыг олон тооны судалгаа харуулжээ. Үүнийг АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), Их Британийн Эрүүл мэндийн яам, Канадын эрүүл мэндийн яам зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагууд баталсан байдаг.